Ийнхүү тэрээр хэдий 13 настай ч уйлж сандралгүй эр зориг гарган бүхнийг өөрөө хийжээ. Юуны урьд аавынхаа шархыг боон цусыг нь тогтоож нурууг нь хөдлөлгүй уяж боож уутанд хөнжилд оруулжээ. Нуурын дэргэд хуурай газар олж урц бсосгон отоглосон байна.
Түүдэг гал өрдөж аавыгаа дулаацуулж гурван өдрийн турш хооллож ундалж асарчээ. Өвчиндөө шаналах аавынхаа зовиурыг нь нимгэлэх гэж цурам хийлгүй хонож өвчнийг нь мартагнуулахын тулд сургууль дээрээ болсон элдэв хөгжилтэй явдлыг ярьж өгч байжээ.
Хүү энэ зуур энэ хавиар байнга аялдаг бусад аялагчид нууранд ирэх байх гэж тооцоолон хүлээжээ. Гэсэн ч талаар болж гурав хоноход хэн ч ирсэнгүй. Үе үе өндөрлөг газарт гарч харуулддаг ч нэг ч хүний бараа харагдсангүй.
Аавых нь бие аажмаар муудаж байсан тул ингээд хүлээгээд суугаад байж болохгүйг ухаарчээ. Хүү дөрөвдэх өдрийн өглөө 20 км-ын цаана орших аялалын бааз руу явахаар шийджээ. Аав нь арайхийн зам заасан маршрут, тусламж хүссэн бичиг бичиж өгсөн байна.
Хүү үүрээр аяны 16 кг хүнд үүргэвч үүрээд арга буюу аавыгаа орхин явжээ.
-Надад маш аймшигтай байсан. Гэхдээ замын хол, үүргэвчний хүндээс бус харин кемпед очиход хэн ч байхгүй байх вий гэдгээс л айж байсан.
Гэсэн ч түүнд аз таарчээ. Хад асга бартаа ихтэй өндөрлөг газраар 10 км орчим яваад байтал кемпийн хөтөч нь аялалын баг удирдан явж байгаатай таарчээ. Ийнхүү аав хүү хоёр аврагджээ.
Аав нь хүүгээ “миний аврагч” гэсэн байна. Харин хүү өмнө нь олон удаа аялж явахад олсон туршлага нь их тус болсон гэжээ. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна