Бразилын залуу хос Тарсила, Флавио нар хүүхэдтэй болсноо мэджээ. Ингээд Флавио /нөхөр нь хүүхэдтэйгээ удахгүй уулзана гэхээс тэсэж ядан өглөөд 1 удаа, оройд 1 удаа ярилцдаг байжээ. Тэрээр орой ирэхдээ өдөр юу хийсэн талаараа яриад л, яриад л байдаг байв. Хамгийн гол нь ярих бүрдээ хэвлийд бойжих үрдээ хэр их хайртайгаа хэлдэг байсан гэнэ.Хэдийгээр бяцхан үр нь өөрийг нь сонсож байгаа эсэхийг мэдэхгүй байсан ч хүүхдээ төрөх хүртэл өдөр бүр ярьсаар л байж. Харин хүүхэд төрөхөд юу болсон гэж санана?
Флавио Дантес хэмээх энэ бразил аав охиноо ээжийнхээ гэдсэнд байхаас нь байнга ярилцдаг байжээ. Гэтэл гайхамшиг болж хорвоод дөнгөж мэндэлсэн охин уйлж байхдаа аавынхаа дууг сонсоод таньж уйлахаа болин энэ хорвоогийн хамгийн хөөрхөн инээмсэглэлээр хариу үйлдэл үзүүлсэн гэнэ..
Эх сурвалж: maamuu.mn ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна