"Булган ундрага" болон "Хөх ган" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/01/15

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 14-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 88,216,432.18 төгрөгийн үнийн дүнтэй 506.427 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.97%) болон "Хөх ган" ХК (HGN+4.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-13.79%) болон "Монгол Базальт" ХК (MBW-7.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 13.835 нэгж эрхийг нийт 1.4 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 35.800 үнэт цаасыш 36.6 сая төгрөгөөр арилжлаа. ТOP-20 индекс 0.8 хувиар буурч, 19062.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,650,598,826.04 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна