Улсын дээд шүүх АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааны нэрийг хасав
Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж, өнгөрсөн сард болсон АН-ын Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ.
Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Улсын дээд шүүхээс АН-ын X их хурлаас баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт, АН-ын даргын Улсын дээд шүүхийн цахим бүртгэлтэй холбоотой хоёр шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, X их хурлаар баталсан гэх Үндсэн дүрмийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн өнөөдөр Улсын дээд шүүхийн цахим бүртгэлээс Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргалаа. Ингэснээр Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн. АН-ын даргын эрх хадгалагдаж байгаа хүний хувьд намын даргын сунгааг зохион байгуулах, дараагийн АН-ын X их хурлыг зарлах, “COVID-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор санал боловсруулах ажлын багийг өргөтгөж, дараагийн намын даргын сунгааг хэрхэн зохион байгуулах талаар дүгнэлт гаргана. Үүнийг ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн дүрмийн дагуу ажиллана” хэмээв.

Сэтгэгдэл бичигдээгүй байна