Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Т.Доржханд сонгогдлоо

Админ
2021/01/16

Өчигдөр /2021.01.14/ Хөдөлмөрийн Үндэсний Нам их хурлаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус намын их хурлаар намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэж, ХҮН намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ. УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангараг өргөх ёслолдоо оролцохдоо хүртэл гуталнаасаа эхлүүлэн шүүмжлэл дагуулж эхэлсэн тэрээр төрийн эдийн засгийн бодлого чиглэлээр Оксфордын их сургууль төгсөж, Сангийн яамнаас ажлын гараагаа эхлүүлэн тушаал дэвшсээр, Олон Улсын Валютын Сангын Ази, Номхон Далайн Орнуудыг хариуцсан Гүйцэтгэх Захирлын Зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна