Э.Цэндбаатар: Маш хүчтэй эм уусан учраас юу болсныг санахгүй байна

Админ
2021/01/16

Мансууруулах бодис хэрэглэн, гудамжаар нүцгэн гүйсэн “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Цэндбаатарын тайлбар олны анхааралд буй. Саяхныг хүртэл ам нээгээгүй байсан тэрээр зодоон хийсэн тухай, гудамжаар нүцгэн гүйсэн үйлдэлдээ тайлбар хийв. Өнгөрсөн жил дасгалжуулагчтайгаа зодолдсон гэх олны шумд тэр хариу барилаа. Тухайн үед дасгалжуулагч С.Эрдэнэбат түүнийг зодоогүй гэж байсан ч тэмцээнээ дуусгаад, шар айраг уусан Э.Цэндбаатарыг зодож, дургүйцлээ илэрхийлсэн гэв. Э.Цэндбаатар энэ үйлдлийг тэвчихгүй цагдаагийн байгууллагад хандсан байж. Харин мансууруулах бодис хэрэглээгүй гэдгээ илэрхийлсэн тэрээр нүцгэн гүйсэн тухайгаа “Маш хүчтэй эм ууж байсан учраас би юу болсныг санахгүй байгаа. Болсон явдлын дараа сэтгэлээр их унасан. Итгэл хүлээлгэж байсан спорт сонирхогчдынхоо урмыг хугалсандаа маш их эмзэглэсэн. Хэдийгээр надад үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан ч хүмүүсийн занг сайн таньж үлдсэн. Ойр дотны найз нөхөд, ах дүүс, ойр дотно явсан ах нар гээд хүндэлдэг хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг харсан. Алдааны дараа дэргэд үлдэх хүн цөөхөн байдаг юм билээ. Гэхдээ надад урдаа тавьсан зорилго байгаа учраас шантрахгүй, заавал амжилтад хүрнэ. Үүний төлөө л одоо би хичээнэ ээ.” гэж хэлжээ. Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, “Бөртэ чоно-2019”-ийн Шилдгийн шилдэг тамирчин Э.Цэндбаатар олимпоос медаль авч, цаашид Н.Төгсцогт ах шигээ мэргэжлийн боксчин болохыг гол зорилгоо болгож буй тухайгаа ярьжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна