Өчигдөр Сөүлээс 164 иргэн эх орондоо ирлээ

Админ
2021/01/17

Улаанбаатар-Сөүлийн чиглэлд өнөөдөр 10.40 цагт хөөрсөн ОМ-7302 дугаартай тусгай онгоц “Буянт-Ухаа” нисэх буудалд 20.44 цагт газардлаа.

Тус нислэгээр 164 иргэн эх орондоо ирээд байгаа бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүлийн-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа гэнэ.  Буянт-Ухаа боомт дахь Хилийн  мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлсэн байна.

Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна