А.Ундраа: Д.Бямбасүрэн ингэж хөгширч байснаас үхсэн нь дээр

Админ
2021/01/17

Парламентийн цөөн хэдэн эмэгтэй гишүүдийг өнгөлж, их хуралд тодорч явсан А.Ундраа УИХ-ын гишүүнийхээ суудлаас буусан гэсэн шиг жиргээчин болов. Угаас улстөрчид амбицтайг хэлэх үү, гишүүний суудлаа өгсөн ч асуудал болгон дээр үсчиж явдаг нь тэдний зан. Олон түмний саналаар төр түшилцэж явсан тэрээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг шүүмжилж, олны дургүйцлийг хүргээд амжив. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Оюу толгойн гэрээний талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Харин үүнийг нь А.Ундраа өлгөн авч, “Зах зээлийн эдийн засагт шилжих үеийн шилжилтийн менежментийг буруу хийсэн Бямбасүрэн гуайн муу шийдвэрийн лай ланчигийг 30 жилийн дараа ч Монголчууд бид үүрсээр. Ж нь 20-р тогтоол гамшиг байсан. Буруу зөнөсөн өвгөнийг PR-д ашиглах ахмад настны эрхийн зөрчил шүү, найруулагчаа! Ингэж хөгширч байснаас үхсэн нь дээр гэж боддог” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна