Коронавирусний халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчлэн хязгаарлалт хийж 5023 иргэнийг коронавирус илрүүлэх, тандах PCR шинжилгээнд хамрууллаа.
Шинжилгээнд хамрагдсан бүх иргэний хариу сөрөг гарч халдвартай тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэхүү шинжилгээг 2021 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна