Одоогоос 70 жилийн тэртээ 1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Ийнхүү Монголын сэтгүүлчдийн холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогдож байжээ. Монголын сэтгүүлчдийн анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдсан байна. 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио, телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болжээ.
Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ. Монголын сэтгүүлчдийн байгууллага нь 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсон байна. 2002 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Монголын сэтгүүлчдийн холбоо, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллага “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэж нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.
Үе, үеийн удирдлагууд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна