“Samsung Electronics” Galaxy S21 утасны гурван шинэ загвараа танилцуулав

Админ
2021/01/17

“Samsung Electronics” компани “Galaxy S21” ухаалаг гар утасны гурван шинэ загвараа танилцууллаа. Цар тахлын хямралын үеийг харгалзан хэрэглэгчдэд худалдан авах боломж олгох зорилгоор 200 ам.доллароор хямд үнэ санал болгож байгаа юм байна. Тус компани шинэ загваруудын камерын дизайн, хүчин чадлыг тодотгож байгаа аж. “Google”-ийн “Android 11” үйлдлийн системтэйгээс гадна 5G сүлжээ дэмжих юм байна. Мөн “IP68” усны хамгаалалттай. Энэ оны эцэс гэхэд 28 сая ширхэг “Galaxy S21” загварын ухаалаг гар утас нийлүүлэх төлөвтэй гэж “Counterpoint Research” судалгааны байгууллагын шинжээчид тооцоолжээ. Нийлүүлэлт өндөр байхад нөлөөлөх гол хүчин зүйл нь хямд үнэ гэж тодотгож байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна