Д.Чойжамц: Коронавирусын эсрэг үрлийг зөвхөн сүсэгтнүүдэд л тараана

Админ
2021/01/18

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа. -Монгол хүн “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг” гэдэг. Дэлхий нийтийг түгшээж буй аюулт тахал, өвчин зовлонгийн эсрэг хурдаг ном гэж байдаг уу? -Энэ айхтар өвчнөөс сүсэгтэн олноо сэргийлэхийн тулд манай гандан өдөр болгон шахуу ном хурж байгаа. Мөн МаналЛүйжин, ерөөлийн номуудыг дацангууд хувааж авч хурсан. Маргаашаас эхлээд манай гандангаас тусгайлан бэлтгэж хийсэн үрлийг ард түмэндээ тараана. Уг үрлийг биедээ зүүснээр маш ач тустай юм. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай. Үрлийг улаан утсанд ороож зүүхээс гадна энгэртээ ойр байлгаж үрлийн үнэр нь өөрт аль болох үнэртэж байхаар зүүнэ. Үрлийн үнэр тархаж байгаа газарт элдэв вирусийг устгах ач холбогдолтой. Эхний ээлжид эмч нартаа тараана. - Сүсэгтэн олон түмэнд биеэ өвдөхөөс сэргийлж өдөр тутамдаа уншвал зохих тарни хэлж өгнө үү? -Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусийн халдварт өвчнийг түргэн амарлиулахын тухайд хийд орны лам хуврагууд болон сүсэгтэн олон бүх нийтээрээ Гэтэлгэгч Ногоон Дарь-Эх Бурхны тарнийг аль болох олонтоо урин уншваас зохистой хэмээн Дээдэс багш нар айлдсан. Энэ дагуу Ногоон дарь эх бурхны зүрхэн тарни болох “УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУХА' гэж өдөр тутамдаа уншвал зохистой. Мөн дор бүрнээ хувийн ариун цэврээ сахихаас гадна бусдыг боддог сэтгэлтэй байх нь чухал. Аливаа хүн хувиа хичээснээр сайн сайханд хүрч байгаагүй. Эсрэгээрээ бусдыг бодож, бусдыг энэрч тэтгэснээр ажил үйлс нь бүтдэг ерөөлтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна