М.Долгормаа: Эмээлт орчимд өнөөдрийн 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Газар хөдлөлт биш

Админ
2021/01/18

Улаанбаатар хотын Эмээлт орчимд өнөөдөр /2021.1.17/ 13:00 цагийн үед чичирхийлэл мэдрэгджээ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаагаас тодруулахад "Өнөөдөр 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Одон орон, геофизикийн хүрээлэн нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг. Тэгэхээр газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ гэсэн үг" гэсэн мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна