Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөрүүдийн нэгийг өнөөдөр эхлүүлжээ.
Энэтхэгт эхний ээлжид эмнэлэг болон галын шугамд ажиллаж буй 30 сая хүнийг Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран гарган авсан вакцин болон “Bharat Biotech” компанийн гарган авсан вакцинаар дархлаажуулахыг зорьж байгаа ажээ.
Энэтхэг энэхүү хоёр вакцины аль алийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг тус улсад вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн эхний өдөр 300 мянга орчим хүнд вакцины эхний тунг тарихаар төлөвлөжээ.
Энэтхэгт өнөөдрийн байдлаар 10'542'841 хүн коронавирусын халдвар авснаас 96.5 хувь нь буюу 10'179'715 хүн эдгэрч, 152'093 хүн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна