УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг хөөс цахруулан боож унагажээ

Админ
2021/01/18

Сүхбаатар дүүргийн МАН-ын гишүүд тун ууртай байгаа бололтой. Учир юу гэвээс УИХ-ын гишүүд өрсөлдөгч АН-тай хуйвалддаг гэсэн дургуйцал бий.

Тухайлбал УИХ-ын сонгуулийг МАН авдаг, орон нутгийн эрх мэдлийг АН-тай наймаалцдаг гэсэн яриа байдаг. Орон нутгийн сонгууль болохоос Засаг дарга Х. Болормаатай холбоотой 450 сая төгрөгийн асуудал босч итгэл хүлээлгэх хурал болсон байна. Энэ хурал дээр Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатарын талын нөхдүүд Х.Болормааг хамгаалан үлдэж байжээ.

Сүхбаатар дүүргийн орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулж байгааг оффшорчин Д.Цогтбаатар улс төрийн наймаа хийдгээс болсон гэж үздэг байна. Дүүргийн АН-ыг илэрхий хамгаалах болсонд гишүүд илэрхий дургуйцан тэр ч бүү хэл Д.Цогтбаатарын шээсийг гоожтол боож унагасан байх юм.

Тухайлбал Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн МАН-ын дэд дарга О.Мөнгөншагай гэгч орон нутгийн сонгуулийн дараа ялагдалын бүх бурууг Д.Цогтбаатар руу тохьссон байна.

Үүнийгээ нотлон сонгуулийн дүн гарсны дараа Д.Цогтбаатар руу агсам тавьж олон гишүүдийн нүдэн хөөс цахруулан боож унагасан байх юм. Ухаан алдан унасан Д.Цогтбаатарыг гишүүд өмөөрч хамгаалахын оронд “Шээс алдтлаа ухаан алдсан” хэмээн бусад гишүүд рүүгээ амны зугаа болгон ярьсан байдаг. Тэр О.Мөнгөншагай гэгч этгээдийн хувьд танхайн хэргээр ял шийтгэл хүртэл авч байсан нөхөр гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна