Судалгаагаар иргэдийн 80 хувь вакциныг үнэ төлбөргүй, 61 хувь төлбөртэй байсан ч хийлгэхээ илэрхийлжээ

Админ
2021/01/19

ҮСХ-ноос "COVID-19"-ийн халдварын нийгэм дэх нөлөөллийг тодорхойлох судалгааг өрхөд суурилан хийж байна. Дэлхийн банктай хамтран хийж буй уг судалгааны гурав дахь шатны дүн өнөөдөр гарсныг танилцуулав. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. "COVID-19"-ийн эсрэг баталгаатай вакциныг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн нийт хотын хүм амтай харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүс илүү их байна. Амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Судалгаанд хамрагдсан иргэд 25.000 орчим төгрөгийг вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ. Улаанбаатар хотод амьдардаг иргэд вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гээд үүнд 27.000-30.000 төгрөгөөр хийлгэнэ гэсэн байна.  Харин хөдөө орон нутгийн болон ядуу өрхийн иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19.000-20.000 төгрөг байх боломжтой) гэж хариулжээ. "COVID-19"-ийн нөлөөллийг тодорхойлох судалгааг нийслэл Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын төвийг төлөөлүүлэн 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна