Хотын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү
УИХ-ын гишүүн суудлаасаа татгалзаж, хотын захирагч болсон түүх манайд ганц л бий. Парламентийн суудал “дүүргэсэн” бөхчүүдийн нэг Д.Сумъяабазар энэ түүхийн эзэн. Хотын мэр болонгуутаа иргэдийн төлөө өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж, ажиллаж байна гэж уурссан түүний дэмжигчид бага багаар замхран алга болсоор. Арга ч үгүй биз. Гишүүний эрх ямбаас нь түүнийг өөрийн хүсэлтээр нь буулгасан гэх "сураг" лав дуулдаагүй юм даг.
“Хүчээр” шахуу хотын захирагч болсон тэрээр илүү том юманд санаархаж суугаа бололтой. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Сумъяабазар нэр дэвшинэ гэсэн бор шувуу улстөрчид дунд нисэж эхлэв ээ. Үнэхээр улсын тэргүүнд өрсөлдөж, тушаал ахихаар төлөвлөж суугаа гэх Д.Сумъяабазарын дараагийн алхам бүр нь олон нийтэд сонирхолтой л байх болов уу.
Сэтгэгдэл бичигдээгүй байна