МУГТ О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо өрсөлдөнө

Админ
2021/01/19

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа зуны олимпын их наадамд долоо дахь удаагаа оролцохоор бэлтгэлээ базааж эхлэв. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэж эхэлсэн тэрээр “Атланта-1996” олимпод анх оролцсоноос хойш өдийг хүртэл олимп, дэлхийн тэмцээнд алгасалгүй оролцож ирсэн арвин түүхтэй. Дасгалжуулагчтайгаа хайрын романс үүсгэж явсан ч хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилан суусаар өдгөө дөрвөн хүүхдийн ээж, алдарт эх болсон. Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэж, шагналын тавцанд улсынхаа нэрээ гаргаж байсан түүний амжилтыг ахиулсан хүн одоохондоо үгүй. Олимп, дэлхийн тэмцээн бүрээр улсынхаа нэрийн өмнөөс алдрын тавцанд зогсож л байдаг О.Гүндэгмаа энэ жил буудлагын төрөлд энгэртээ медаль гялалзуулах том найдлага тээсээр ээлжит олимпдоо оролцох нь.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна