Хөвсгөлд 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар энэ 12ны өдөр 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон.
Өчигдөр Ханх сумын давтан ус сумын Хороо багийн нутагт 09:46 цагт 3.6 магнитуд. 12:19 цагт 3.5 магнитуд, 03:14 цагт 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна