Ойрын хавьтлыг тусгаарлахад төлбөр авахгүй

Админ
2021/01/20

Тусгаарлах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас төлбөр авахгүй. Зардлыг улсаас гаргаж байгаа аж.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа. Халдварыг цааш алдахгүйн тулд ойрын хавьтал болсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана.  Ажиглан тусгаарлах байранд 7 хоног тусгаарлаад 2 удаагийн давтан шинжилгээ сөрөг гарвал гэрт нь 7 хоног тусгаарлах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Ажиглан тусгаарлах байранд халдварт өвчний халдвар судлалын заалтаар тусгаарлаж халдвар авсан эсэхийг хянаж байгаа учир төлбөр авахгүй” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна