Сон Е Жин Хён Бин нар гэрлэхээр төлөвлөжээ

Админ
2021/01/20

Солонгост жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Dispatch-ээс Солонгос одод, кино жүжигчдийн хосын харилцааг зарладаг уламжлалтай. Энэ жилийн эхний хосоор “Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Сон Е Жин, Хён Бин нар тодорсон. Тус олон ангит кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш үзэгчдийг байлдан дагуулсан. Тэд ийн кинонд тоглосныхоо дараагаар үерхэж эхэлсэн гэсэн ч хоёр талын энтертайнтмэнтаас найман сар үерхсэн болохыг баталсан. Тэгвэл хайрандаа шатаж буй хосууд удахгүй хуримааа хийхээр төлөвлөжээ. Одоогоор хосууд албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч жүжигчин Хён Бины эцэг эх Сөүлд тансаг зэрэглэлийн байр тэдэнд зориулан худалдаж авч өгөхөөр хайж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна