Нийслэлд төрийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль үйл ажиллагаа явуулж байна

Админ
2021/01/20

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127, нийт 275 сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд  317978  суралцагч хамрагдаж, 20943  багш, ажилтан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо. Энэ үеэр  Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг нийслэлийн боловсролын салбарын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв. Засаг даргын орлогч Н.Баярчимэг мөн Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд нийслэлийн зүгээс оруулах саналаа мөн танилцууллаа. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн,  БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна