Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр 5.4 сая төгрөгөөр торгожээ
Өнгөрсөн онд дуучин Э.Оюумаа болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Р.Энхтайван, гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарыг АТГ болон Прокурын байгууллагаас тэднийг хахууль өгсөн гэж үзэн, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ.
Тэгвэл шүүхээс дуучин Э.Оюумааг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,4 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ.
Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560,000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам.доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4,435,650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна