Жо Байден, Камала Харрис нар цар тахлын улмаас нас барсан хүмүүсийг дурсах ёслолд оролцоно
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден, Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар коронавирусын улмаас нас барсан америкчуудыг дурсах ёслолд оролцоно гэж “The Washington Post” сонин мэдээлэв.
Арга хэмжээ нэгдүгээр сарын 19-нд Вашингтон хотноо АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольнд зориулсан дурсгалын хөшөөний өмнөх цөөрмийн хажууд болно. Уг хөшөө Капитолын толгодоос эхэлдэг төв цэцэрлэгт гудамжинд оршдог. Нэгдүгээр сарын 20-нд Байденыг тангаргаа өргөх үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид уг гудамжийг хаажээ.
Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусын халдварын 24 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 398'900 гаруй хүн амиа алдсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна