МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар 3-4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь тус телевизийн ерөнхий захиралтай холбоотой асуудал байсан аж.
Хуралдаанаас ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ МҮОНРТ-ийн ажилтнуудын шаардлагын дагуу түүнийг чөлөөлсөн болохыг эх сурвалж хэллээ. Түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Н.Дэмбэрэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд уг албан тушаалд томилсон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна