Т.Ганболд: Хөгжлийн банкнаас зээл авчихаад, хүүг нь бууруулах төсөл бариад явж байгаа нь ёс зүйгүй үйлдэл
Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажиллаж байх хугацаандаа компаниудад ихээхэн хэмжээний зээл олгосон баримт ил болсон. Тэрээр "МАК” цемент үйлдвэрлэлд 197 тэрбум, “Моннис интернэйшнл” ХХК-ийн голлон хувьцаа эзэмшдэг "Эм эми кью" гэх уул уурхайн олборлолт явуулдаг компанид 67 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын гол хувьцаа эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөг олгожээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Женерал индастриал солюшн” ХХК, “Майн тех МСҮТ” боловсрол сургалтын байгууллага, “Мон аяут” ХХК, “НХГ” ХХК, “Ремикон” ХК, “Эм Би Си Си холдинг” ХХК, “Хера энержи” ХХК, “Сонгопожистик” компаниудад хувь эзэмшдэг болохыг бид мэдээлсэн билээ.
Тэгвэл “Хера энержи” компанийн гол эзэмшигчид болох Х.Ганхуяг, Г.Дамдинням сонгуулийн өмнө их хэмжээний зээлийг Г.Амартүвшингээр дамжуулж авсан явдалд Т.Ганболд, Т.Бат-Оргил, Б.Жаргалсайхан нар эсэргүүцэл илэрхийлэн, гишүүний суудлаасаа огцрохыг шаардлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна