Монгол улсын ерөнхийлөгч Баттулга нь 2013 онд улсын бондын өрөөр ТаванТолгой-ГашуунСухайт чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлсэн.
Ингээд 280 сая.$-оор ТаванТолгой-ГашуунСухайт чиглэлд төмөр зам барих бус хоосон шороо овоолсон. Овоолсон шороо нь Хятадын төмөр замтай нийлэх уулзвараас зөрснөөр төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэхээр болсон. Одоо энэ замыг дуусгахад дахиад 800 сая.$ зарах юм яриад сууж байгаа. Овоолсон шорооных нь хүүнд жилийн 55 тэрбум төгрөг төлдөг. Энэ төслийн алдагдал үүгээр хэмжигдэхгүй. Олох ёстой байсан орлого, ашиг буюу алдагдсан боломжийн өртгөөр хэмжигдэнэ.
Төмөр зам баригдсан бол 2013 оноос жил бүр 30 сая.тн нүүрс экспортод гарах байв. 7 жил өнгөрчээ. Нийт 180 сая.тн нүүрс буюу 18 орчим тэрбум ам долларын экспортын орлого олох боломжийг алджээ. Үүнээс Эрдэнэс ТаванТолгойн алдагдсан орлого дор хаяж 10 тэрбум.$ орчим. Зөвхөн энэ мөнгөөр л гэхэд гэр хорооллын 270 мянган өрхийг бүгдийг нь орон сууцанд үнэгүй оруулах боломжтой байжээ. Төмөр зам баригдсан бол 2013 оноос хойш утаанд угаартаж 100 гаруй хүн, таван толгойгоос гашуун сухайтын нүүрс тээврийн авто замд осолдож 150 гаруй хүн нас барахгүй байх байсан. Ерөнхийлөгчийн бодлогын алдаанаас 260 хүн нас барсан байна. Уушигны өвчлөл, ханиад томуу, хавдар, нүүрс тээврийн замын ослын бэртлээс хэдэн арван мянган хүн хохирсон. Ийм их хохирол учруулсан хүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болсон.
Хэрвээ алдарт ТаванТолгой ГашуунСухайт чиглэлийн төмөр зам баригдсан байсан бол Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа эзэмшигчид дор хаяж 1 сая төгрөгийг хувьцааны ногдол ашгаар авч, үр өгөөжийг нь хүртэх боломжтой байсан.
Хаашаа ч очихгүй, юу ч зөөхгүй төмөр зам барьж байгаа бас дээр нь ямар ч орлогогүй сумын төвүүдэд зориулсан нүсэр дэд бүтцийн төслүүдтэй боловч бүтээн байгуулалтын ажил төсөл шигээ байсангүй.
Төмөр зам барина гэж татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон урсгасаар байх уу? өнөөх нь ганц муу бороонд урсаад байх уу? одоо засна гэж бас иргэдээ шулсаар байх уу? Эрхэм Ерөнхийлөгчөө!!!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна