"Made in Bayanzurkh" брэндийг бий болгох төлөвлөгөөтэй гэв

Админ
2021/01/21

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан холбогдох хэлтсийн удирдлагууд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Г.Адъяасүрэн 2020-2024 оны хооронд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан байна. Тэрээр "Made in Bayanzurkh" төслийг хэрэгжүүлж Баянзүрх дүүргийн хэмжээнд жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэгдсэн цахим платформ хийж тухайн бизнес эрхлэгчдийн борлуулалтын менежментийг сайжруулах төлөвлөгөөтэй байгааг хэллээ. Түүнчлэн жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гадны улс орнуудтай хамтарч зээлээр авч тухайн бизнес эрхлэгчдэд түрээс, лизингийн нөхцөлөөр олгох тал дээр анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Ингэснээр Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж "Made in Bayanzurkh" брэндийг бий болгох боломжтой гэлээ. Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жижиг дунд үйлдвэрийг дэмжих сургалт, төсөл бичих сургалтуудыг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна