Д.Нарангэрэл: Энэтхэгт үйлдвэрлэж буй AstraZeneca компанийн вакцинд ДЭМБ хоёрдугаар сард зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа

Админ
2021/01/22

Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин нэлээд амжилттай байна. Одоогоор 60 гаруй вакцин клиникийн туршилтаа дуусгаад байгаа бөгөөд ДЭМБ-аас 15 вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгохоор үнэлгээ хийж байна. ДЭМБ-д анх Pfizer/ BioNTech-ийн вакцинд зөвшөөрөл олгосон бөгөөд энэхүү цар тахлын эсрэг вакцин нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн юм. Араас нь
  • Нэгдүгээр сарын сүүлээр AstraZeneca үйлдвэрийн вакцинд
  • Хоёрдугаар сард БНСУ-ын JSK компанийн хөгжүүлсэн вакцин болон Энэтхэг улсад үйлдвэрлэж буй AstraZeneca, Moderna компанийн хөгжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа аж.
  • Гуравдугаар сард БНХАУ-ын Сеневак болон Сенефарм компанийн вакцинуудад зөвшөөрөл олгохоор ажиллаж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 51 улс оронд 54.3 сая хүнийг тус дархлаажуулалтад хамруулаад байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна