Хэдэн цагийн өмнө АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Робинет Байден тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Улс төрийн "Оскар" гэгддэг энэ чухал арга хэмжээнд АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид, нөлөө бүхий улстөрчид, урлаг соёлын алдартнууд оролцлоо.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирж буй эрхмүүдийн хэлсэн үг, хийсэн үйл хөдлөл, хувцаслалт олны анхаарлын төвд байж, ярианы сэдэв болдог.
Тэгвэл АНУ-ын төрийн дууллыг дуулсан Лэди Гагагийн хувцаслалт олны анхаарлыг хамгийн их татав. Тэрбээр хар, улаан өнгийг хослуулсан даашинз өмсөж, шувууны дүрс бүхий энгэрийн гоёл зүүжээ.

Сошиал медиад зарим хүмүүс үүнийг "Өлсгөлөн тоглоом" зохиолын гол бэлгэ болох ятга шаазгай байсан хэмээн бичиж байна.

Харин Лэди Гага үүнийг чидун жимс амандаа зуусан тагтаа бөгөөд энх тайвныг бэлгэдсэн хэмээн твиттертээ бичжээ.
Мөн уг даашинзыг Schiaparelli брэндийн загвар зохион бүтээгч Дэниэл Роузберри урласан гэдгийг сүүлд дуулгасан байна.
Эх сурвалж: Buzzfeed News
Сэтгэгдэл бичигдээгүй байна