“The Hu” хамтлаг дурсгалын зоосон дээр мөнхөрчээ

Админ
2021/01/22

“The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргах гэж байгаа ажээ. Одоогоор дурсгалын зоосны дээж цөөн тоогоор Монголбанкинд ирсэн гэнэ. Монгол Улсад дурсгалын 600 орчим зоостой бөгөөд сүүлийн үеийн зоос 999 ширхэг хэвлэгдэж байгааг зоос цуглуулагчид дуулгалаа. "Чингис хаан" одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах гэнэ. Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг. Анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан нэг төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никель, гуулин зоос байжээ. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаад байна. эх сурвалж: news.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна