Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлжээ

Админ
2021/01/23

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан байна. Удирдах зөвлөлийн гишүүд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр дэмжсэн байна. Одоо 11:00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Л.Оюун-Эрдэнийн товч намтар: Овог нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29 Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг Боловсрол: 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ажлын туршлага: 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн Сонгуульт ажил: “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч Бүтээл: “Алсын хараа” ном 2005 “Азийн хүлэг улс” ном 2015 он


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна