“Хас” банкны таван ажилтныг тусгаарлажээ

Админ
2021/01/23

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн коронавирусний найман  тохиолдлын долоо  нь өмнө нь бүртгэгдсэн голомтуудын хавьтлууд гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Тэгвэл шинээр батлагдсан тохиолдлуудын  ойрын хавьтал болсон хүмүүс “Хас” банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг нь тогтоогдсон. Тиймээс “Хас” банкны таван хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны салбар дахь тандалт судалгааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хоёрдогч хавьтлууд бүртгэгдсэн учраас хяналт, шинжилгээ авсан гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна