Б.Болдсайхан эмч хорт хавдраа эмчлүүлэхээр карго нислэгэнд багтжээ

Админ
2021/01/23

“Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, зүрхний Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдар тусжээ. Тэрээр өөрийн цахим хуудастаа "Уучлаарай. Нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос гурван литр орчим цус алдаж ухаангүй “Сонгдо” эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон. Явах дөхсөн. Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон. Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй. Намайг байсан ч, байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг. Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ. Уучлаарай. 1.МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй. 2. Зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд. Үүний улмаас “Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхэдүүдийн өмнө уучлал гуйя. Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” хэмээн бичжээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна