”Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд хэн хариуцлага тооцох вэ?
Дөнгөж төрсөн бүсгүйг өвлийн хүйтэнд байгаа хувцастай нь хөөх шахам гаргасан Өргөө амаржих газрын дүр зураг олны дургүйцлийг хүргэж, цочролд оруулсан. Энэ үйлдэлд бухимдсан иргэд төв талбайд тайван жагсаал хийж, хариуцлага алдсан хүмүүст шийтгэл оногдуулж, УОК-ыг огцрохыг шаардсан. Үр дүн ч гарч, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, холбогдох эмнэлэг, байгууллага, ажилчдад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаад байгаа билээ.
Тэгвэл Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан суудлаасаа буухгүй, хариуцлага хүлээхгүй хэмээн гэдийсээр сууна. Өглөө нь хагалгаагаар төрсөн бүсгүйг өвлийн хүйтэнд тийм байдалтай гаргачихаад өөрийгөө уснаас хуурай гаргахаар шийдэв бололтой. Дээдсүүд нь суудлаасаа татгалзаж, өргөдлөө өгөөд байхад уучлалт гуйж, хариуцлагаа ухамсарлах ёстой жинхэнэ ажилчид нь нэг албын төлөө ийм л увайгүй үйлдлэ гаргаж сууна. Түүнд хүнлэг ёс, нэр төр бус зөвхөн даргын суудал хэрэгтэй болов уу.
Эх, үр хоёрын хүй тасалж, хорвоод олон мянган хүүхдийн цалгисан дууг сонсгодог хамгийн жаргалтай, буянтай ажил хийдэг байж, хэдэн төгрөгийн илүү цалинтай даргын суудлаасаа ховхорч чадахгүй байгаа хүнээс амаржсан эхэд хандсан шиг үйлдэл гарахгүй гээд яах ч билээ. Бүр өөрсдийгөө буруугүй гэж үзэн, гүрийж суугаа Г.Баясгалан шиг дарга хэд байгаа бол.

Сэтгэгдэл бичигдээгүй байна