О.Батханд: Би жагсаал зохион байгуулаагүй, гар утсыг минь шалгаж болно

Админ
2021/01/23

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдээлэл хийлээ. Нийслэлд нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн амнаас худал үг, ёс зүйгүй, баримтгүй үг гарахгүй гэдэгт би болон ард түмэн итгэж байгааг хэллээ. Тэрээр, жагсаал цуглаантай холбоотой үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч хамаагүй. Иргэн хүний хувьд би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна” , миний гар утасны датаг сүүлийн жилийн дуудлага мессежийг шалгах эрхийг олгож байна" гэлээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна