Их Британи улсад коронавирусын халдварын улмаас 1.3 мянган хүн нас баржээ

Админ
2021/01/23

Их Британи улсад коронавирусын халдварын улмаас өдөрт 1.3 мянга орчим нас барсан тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 37.9 мянган тохиолдол илэрсэн байна.

Лхагва гарагт Их Британид халдварын улмаас нас барсан 1820 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Их Британид нас барсан нийт 94'580 тохиолдол бүртгэгдсэн нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Кембрижийн их сургуулийн тооцоолсноор, халдвар авсан хүний тоо 3.54 саяд хүрээд байгаа хэдий ч бодит байдал дээр энэ тоо гурав дахин илүү байж магадгүй байна.

Халдварын улмаас нас барсан тохиолдол нэмэгдэж байгаа хэдий ч шинээр халдвар авсан хүний тоо аажмаар буурч байна. Нэгдүгээр сарын 4-нд бүх нийтийн хөл хорио тогтоосноос хойш коронавирусээр халдварласан тохиолдлын тоо буурч байгааг Их Британийн Эрүүл мэндийн алба цохон тэмдэглэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна