Н.Номтойбаярт нэг жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хаслаа

Админ
2021/01/23

Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг өнөөдөр /2021.01.22/ хэлэлцэн, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон  5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр  хасаж, шийдвэрлэлээ. Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг анх 2019 оны арваннэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 аж ахуйн нэгж, иргэдэд давуу байдал бий болгож, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч дараах оных нь гуравдугаар сард үндэслэлгүй, гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй хэмээн буцаасан байдаг. Харин 2020 оны дөрөвдүгээр сард түүнээс нэг ч тайлбар, мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байсан гэж тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр Төрийн ордонд хэвлэлийнхэнд ярьсан билээ. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болж, Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн  юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна