Тусгаарлах хугацаа нь дуусаагүй Ж.Энхбаярын хүүг “Бага баян”-гаас машин ирж авчээ

Админ
2021/01/24

Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн 119 албан хаагч энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн гэж УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлсэн. Тэднээс 40 гаруйг нь “Бага баян” энхийн төлөө цогцолборт тусгаарлаж байгаа. Тусгаарлах хугацаа 14 хоног энэ сарын 24-нд дуусах ёстой.Гэтэл энхийг сахиулагчдын дундаас нэг хүнийг өнөөдөр 04:40 цагт машинаар авч явсан байна. Машинаар явсан энхийн сахиулагчийн нэрийг Э.Мөнхтөр гэдэг 1994 оных. Бидэнд олдсон мэдээллээр Э.Мөнхтөр нь Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальонд алба хаадаг. Бүр тодруулбал, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаярын дунд хүү гэж эх сурвалж хэлэв. Ж.Энхбаяр нь цар тахлын үед орон нутаг хариуцан ажиллаж УОК-той нягт холбоотой байгаа. Түүнд цар тахлын үеийн дэглэм зөрчиж байгааг албан хаагчид сануулсан боловч хүлээн аваагүйгээр барахгүй “Чамтай өөрөөр ярина” гэж хариулсан байна.Хачирхалтай нь, Ж.Мөнхтөрийг “Бага баян” энхийг төлөө цогцолбороос машинаар авч явсны дараа түүнийг гаргах Улсын онцгой комиссын шийдвэр ирсэн байна. Харин Ж.Мөнхтөрийг Бага баянгаас өөр тийш тусгаарласан уу, гэрт нь хариулсан уу гэдэг тодорхойгүй байна. Сануулахад, одоогоос хэд хоногийн өмнө Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй албаныхан ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, “Бага баян” энхийн төлөө цогцолбор төвийн цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааных нь талаар мэдээлэл солилцож, Цэргийн төв эмнэлэгтэй цахим хурал хийсэн. Энэ үеэр “УОК-оос ирэх 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Иймд бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Анги, байгууллагын удирдлагууд сахилга, хариуцлагад онцгой анхаарч, хяналт тавьж ажилла. ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс цар тахлын үеийн бэлэн байдалд анхаарч, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудад тавьж байгаа шаардлагад хяналт тавь. Цэргийн төв эмнэлгийн хувьд эмч, сувилагчдаа халдвар авах эрсдэлээс хамгаал” гэсэн үүрэг өгсөн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна