Баянзүрх дүүргийн 2-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Админ
2021/01/25

Өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд хэсэгчилсэн хорио тогтоолоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2-р хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахал голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын А/18 дугаартай захирамжийн хүрээнд 2021.01.24-ний өглөөний 06:00 цагаас 2021.01.25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож, хамгаалалт авлаа. Энэ хугацаанд 2-р хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна