Согтуу орцны цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

Админ
2021/01/25

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байрны наймдугаар давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 01:36 цагт /02:43 цагт/ Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулган Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна