Эхнэрийнхээ цогцсыг шатаагаад, хүүхдээ дэргэд нь үлдээжээ

Админ
2021/01/25

Гэр бүлийн маргааны улмаас дахин нэг эмэгтэй нөхрийнхөө гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нэгдүгээр сарын 21-ний өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт орон сууцанд гал гарч, шатаж, нас барсан эмэгтэйн цогцос олдсон нь хүн амины хэргийн хохирогч болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарч байна гэх дуудлага албаныханд иржээ. Энэ дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очих үед тус байранд амьдардаг 23 настай эмэгтэй шатаж нас барсан байдалтай олдсон байна. Талийгаачийн цогцост гаднын нөлөөтэй байж болзошгүй гэмтэл бэртэл байсан гэх ба хэргийг нарийвчлан шалгахад, түүний нөхөр болох 30 настай эрэгтэй талийгаачийн хоолойг боож амь насыг нь хохироогоод, хэргийн ул мөрөө баллах зорилгоор хувцасыг нь шатааж, гал тавьсан болох нь баримтаар нотлогджээ.
Түүнчлэн сэжигтэн этгээд гал тавиад хэргийн газраас зугтахдаа талийгаачийн цогцосны дэргэд ой нэг сартай хүүхдээ орхиод явсан байжээ.
Харин гал гарч байгааг мэдсэн хөрш нь орон сууцанд нэвтэрч, хүүхдийн амь насыг аварсан байна. Дээрх хүн амины хэрэгт түүний нөхрийг сэжигтнээр тооцож, тухайн шөнөдөө саатуулан, Баянзүрх дүүргийн Эрүүлжүүлэн, саатуулах байрт хүргэсэн байна. Тэрбээр саатуулагдах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд шалгалтын явцад, гэр бүлийн маргааны улмаас эхнэрээ хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрчээ.
Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба талийгаачийн хүүхдийн улсын асрамжид өгч, сэжигтнийг саатуулаад байгаа ажээ.
Эх сурвалж: zindaa.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна