Шинжилгээний бичиггүй зорчвол 14 хоног тусгаарлана

Админ
2021/01/25

Маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн аймгууд нийслэл хотоос иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Эдгээр иргэд тухайн очих гэж байгаа аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гаргах бөгөөд тухайн аймгаас хүлээн зөвшөөрсөн хариуг Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ. Энэхүү зөвшөөрлийг үндэслэн шинжилгээнд хамрагдсан иргэдийг орон нутаг руу явуулах боломжтой. Хэрвээ тухайн иргэн шинжилгээний бичиггүй зорчвол 14 хоног тусгаарлаж, 500 хүртэлх мянган төгрөгийн торгууль оногдуулах ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна