Тодруулбал, Сансараас Дарь-Эх рүү эргэх зам дагуу байх Нийтийн байранд амьдардаг, 20 орчим иргэдийн 9-өөс нь халдвар илэрч, тус байрны эргэн тойронд байх 4, 5-р хэсэгт хязгаарлалт тогтоогоод байна. Тус хэсэгт амьдардаг иргэд өнөөдөртөө багтан хорооны Иргэний танхимд очиж, шинжилгээ өгөхийг уриалж байна.
ХӨСҮТ-ээс Халдварын тархалт их, халдварт өртөх эрсдэл өндөр болсныг мэдээлж байна. Тиймээс иргэд дор бүрнээ өөр өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд гадуур дотуур гарахгүй, олон хүн цугларсан газар очихгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэйг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна