Сү.Батболдын туслагч хэн байв?

Админ
2021/01/25

Энэ долоо хоногт болсон Хүрэлсүхийн мэдэгдэл үнэхээр гэнэтийн байлаа. Монголчуудын тэн хагас нь эргэлзэж, үлдсэн хагас нь гайхширч “Ардын Баатар” У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрт гайхаж хонолоо. Харин үдээс хойш байдал өөрчлөгдөж Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнд итгэж байсан Ард Түмэн хэлээ тагнайдаа хатган толгой сэгсрэн гайхацгаав.

Учир нь Ардын Баатрын дүрд хувираад байсан МУ-ын 31 дэх Ерөнхий Сайд нь Ард түмнийхээ итгэлийг хулгайлсан “Өчүүхэн муу хулгайч” байсныг олж мэдлээ. Тэрбээр “Ёс зүйтэй байхын үлгэрийг үзүүлж кабинетаараа огцорч байна” гэсэн нь ор тас худлаа байж үнэн хэрэгтээ Сүхбаатарын Батболд гэдэг хүний гутлыг үнссээр суудлаасаа хөөгдөн буусан нь тэр байжээ.

2020 онд Монголын Ард түмэн бараг бүгдээрээ зөвхөн Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнд асар өндөр итгэл өгснөөр ЖДҮ-чин хулгайч нарт боломж ирж бүхэл бүтэн 62 суудлыг УИХ-ын танхимд эзлэн суусан байдаг. Энэ бол урьд хожид байгаагүй өндөр итгэл байлаа. Учир нь Монголчууд зөвхөн У.Хүрэлсүхэд итгэж байсан тул түүний удирдсан ЖДҮ-чин хулгайч нарт Төр түших түшмэдийн суудлуудыг бөөнөөр нь өгсөн хэрэг билээ. Монголын түүхэнд ийм олон хулгайч нар нэг дор Төр рүү орж ирж байсан тохиолдол байгаагүй юм.

Энэ бол зөвхөн У.Хүрэлсүхэд л өгсөн Ард Түмний хайр, итгэл сэтгэл байсан юм.

Харамсалтай нь тэр хүн хулгайч байжээ

Энэ бүх итгэлийг хүлээн, үлгэр домог ярин гарч ирсэн эрэлхэг тэр баатар нь өчүүхэн муу хулгайч байсан ажээ. Тэрбээр Монголын Ард түмнээс хулгай хийсэн мөнгийг нэхэмжлэн АНУ-ын Шүүхэд өгөөд байсан Монголын Засгийн Газрын заргыг 1-р сарын 19-ны өдөр хүчингүй болгож маргааш орой нь Сү.Батболдын өмнө буруугаа хүлээн гутлыг нь үнссээр 14 Яам, 28 сайдаа араасаа чирэн кабинетаараа бууж өгсөн нь зөвхөн Сү эзэндээ үнэнчээ харуулсан хэрэг байжээ.

Түүнд итгэсэн Ард түмний тэр их хайр, тэр их итгэлийг тэрбээр эзнийхээ гутал дор дэвсэн хаяж өгчээ. “Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол би насаа дуусч, ясаа цайтал Монголын Ард Түмний төлөө тэмцэнэ” хэмээн бурж байсан тэрбээр Монголын Ард түмний өмнө, үеийн үед үр удмаараа хараал идэж явах тавиланг сонгожээ. Тэрбээр Цэргийн хүн биш, өчүүхэн муу өт хорхой, эзнийхээ гутлыг долоосон “Боол” байжээ.

МУ-ын 3 сая гаруй иргэний өмнө тэр Боол өчүүхэн муу нүүрээ хааш нь хийнэ? Өлсөж ядарч, зовж зүдэрч байсан ч Монголын Ард түмэн түүхэндээ ийм гутамшгийг үзээгүй юм. Харин одоо үзлээ. Бүх насаараа эх орон, Ард түмэндээ хараалгаж явах тавилан тийм сайхан гэж үү? Тэр тусмаа “Би цэргийн хүн” хэмээн онгирдог Ухнаагийн Хүрэлсүх шүү дээ...

Түүнд нэр төртэй үхэж, түүхэнд гавьяагаа дуудуулан хөшөө босгуулах сонголт байсаан. Гэвч тэрбээр нэр төртэй төгсгөлийг сонголгүй, нууц эзнийхээ шороотой гутлыг, насаараа долоож явахыг илүүд үзжээ. Юутай шившиг, юутай гутамшиг.

Амьд яваа насандаа ийм муухай гутамшгийг үзнэ гэж хэн бодох билээ. Үлдсэн бүх насандаа урвагчийн тавиланг үүрч, хүний нүүр лүү ч эгцлэн харж чадахгүй явна гэдэг юутай гашуун тавилан билээ. Урвагчийн тавилан нь золбин нохойноос дор байдаг ч тэрбээр өөрөө энэ сонголтыг хийсэн билээ.

Эх сурвалж: Хатуу мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна