Улстөржих дуртай дуртай гэхэд ОХУ-д болж байгаа үймээн шиг цусаа урсган дурлах зүйл яавч биш. Ард иргэд талбайд жагсах болгонд тухайн үеийн эрх баригчид цуст 7-р сарын 1-нийг санагалздаг байх. Үүнээс өмнө ч хойно ч дахиж тийм үйл явдал давтагдах ёсгүй. У.Хүрэлсүх ард иргэдээсээ уучлал гуйн сайн дураараа огцорсноор талбайг зүглэх ардын хөл татарч, цаг үе, уур амьсгал ихэд намжсан нь түүний гавьяа.
Түүнээс бид өнөөдөр ОХУ-д болж буй үйл явдлыг халаглан бичих биш өөрсдөө гунигт мөчийн гэрч болчихсон сууж байх дөхлөө, дөхлөө. Нэгэнт эрс шийдсэн ард түмнийг ямар ч хүч тогтоож чадахгүй болохыг ОХУ-д болж буй үйл явдал харуулж байна. Путины дэглэм ганхаж байна. Улс төрд мөнхийн зүйл гэж байхгүй. Шийдсэн цагт өөрийгөө, албан тушаал, эрх мэдлээ золих чин сэтгэлтэй улстөрч олон байх тусам эерэг уур амьсгал, эрүүл нийгэм бүрдэнэ. Хэдийгээр өнөөдөр У.Хүрэлсүх алдсан мэт, алтан халбагаа гээсэн мэт харагдаж болох ч хэтийн санаа нь зөв юм. Зөв үйлийн хариу заавал эзэндээ эргэж ирнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна