Мексик улсын Ерөнхийлөгч коронавирусын халдвар авчээ

Админ
2021/01/26

Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусний халдвар авсан тухайгаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Миний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсныг дуулгаж байгаад харамсалтай байна. Өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд одоогоор би эмчилгээ хийлгэж байгаа. Би өөдрөг хэвээр байх болно” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. Өглөөний хурлын үеэр Төрийн тэргүүнийг Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро орлоно гэж Лопес Обрадор мөн мэдэгджээ. Мексикт халдварын 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 149 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан 1.3 сая гаруй хүн эдгэрсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна