Дэлхийн хамгийн үнэтэй 10 компани

Админ
2020/08/23

1.Apple: $241.2B Хүн бүрийн өргөн хэрэглээ болсон "Apple" бренд анх 1976 онд байгуулагдаж байжээ. IOS үйлдлийн системтэй "Apple" брэндийн гар утаснууд нь дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог төдийгүй бат бөх чанар, гадаад үзэмж, хурд, камерын нягтрал зэргээрээ ямар ч гар утсыг урдаа гишгүүлэхгүй. Хамгийн сүүлд "iPhone 11", "iPhone 11”Promax" зэрэг гар утаснууд нь үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан бөгөөд эрэлт өндөртэй байгаа юм. Мөн сүүлийн үед тус брэндийн гар утас нь нэр хүндийн баталгаа гэгдэх болжээ.  2.Google: $207.5B Google Inc. нь cloud computing,интернет хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлдэг, дэлхий даяар цар хүрээтэй хувьцаат компани юм. Google нь Интернэтэд тулгуурласан хэд хэдэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хост хийж хөгжүүлдэг бөгөөд AdWords үйлчилгээ дээр тулгуурласан зар сурталчилгаагаараа ихэнх орлогоо олдог. Тус компанийг Станфордын Их сургуульд докторын зэрэг хамгаалж байх үедээ Ларри Пейж, Сергей Брин (Google-н залуус буюу Google Guys гэдэг) нар байгуулжээ. 1998 оны 9 сарын 4-нд хувийн компани болж байгуулагдсан бөгөөд 2004 оны 8 сарын 19-нд IPO-гаа хийжээ. Google компаний зорилго нь "Дэлхийн бүхий л мэдээллийг дэлхий даяар хандагдах болох, хэрэгтэй байдалд эмхлэн байгуулах" бөгөөд албан бус уриа нь Google-н инженер Пол Бакхэйтийн гаргасан Хорон санаатай байж болохгүй ( Don't be evil) юм. 2006 онд тус компани нь Mountain View, Калифорни дахь одоогийн төв байр "Googleplex"-даа нүүн оржээ. 3.Microsoft: $ 162.9B Microsoft Corporation нь АНУ-ын Вашингтон дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуу компьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975оны 4-р сарын 4нд Билл Гейтс болон Пол Аллен нар үүсгэн байгуулса, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани болно. Анх Altair 8800 компьютерт зориуланхөгжүүлж BASIC intrepeter борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн (MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-ын ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. 4.Amazon: $135.4B Amazon.com нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани,АНУ-ын Сиэтл хотод байрладаг. Уг компани энгийн хэрэглээний бүх төрлийн барааг онлайнаар худалдаалдаг бөгөөд 2014 онд 88,98 тэрбум ам.долларын орлогтой ажилласан, нийт 54,5 тэрбум ам.долларын хөрөнгөтөй компани юм. Компанийг үүсгэн байгуулагч нь Жеф Безос бөгөөд компанийн анхны нэр нь Кадабра байжээ. Amazon.com компани нь Сони зэрэг компаниудын араас өөрийн Киндл и-ном уншигчийг гаргаж, олон нийтэд хүчтэй маркетинг хийснээр и-номын хувьсгалыг жинхэнээр нь эхлүүлсэн юм. 5.Facebook: $70.3B Facebook нь дэлхийн хамгийн том Нийгмийн сүлжээ сайт гэдгийг хүн бүр мэддэг билээ. 2020 оны 7 сарын байдлаар Facebook нь 3 тэрбум хэрэглэгчтэй болсон бөгөөд Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) дэлхийн хамгийн залуу тэрбумтангуудын нэг байсаар байна. 6.Coca-Cola: $64.4B Coca-Cola нь дэлхийн 200 орны дэлгүүр, рестoран болон үйлчилгээний газруудад зарагддаг хийжүүлсэн ундаа юм. Энэ нь Атланта мужийн Кока-Кола компанид үйлдвэрлэгддэг. 19-р зууны сүүлээр Жон Пембертoн үүнийг эмийн зорилготой шинээр гаргаж ирсэн. Аса Григс Кандлэр гэгч бизнес эрхлэгч Кока-Колаг хилийн чанад руу худалдаанд гарган, түүний нөлөөгөөр 20-р зуун гэхэд дэлхийн ноёрхлоо тогтоосон. Кока-Кола компани нь бүтээгдэхүүнээ баяжуулж найруулан, дараагаар нь савлагчдын гараас худалдаанд гардаг.  Хойд Америк болон Еврoпт хамгийн олон гэрээт савлагчтай юм. Кока-Кола компани нь Coke брендийн дор өөрсдийн олон төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн.   7.Disney: $61.3B The Walt Disney Company - Дисней бол цэнгээнт үзүүлбэрийн анхны брэнд мөн. Харин одоо уналтын байдалтай байна. Уг компанийн эзэн хувьцаа эзэмшигчид энэхүү брэндийн нэрээр гаргаж буй бүтээгдэхүүнүүдэд туйлын сэтгэл дундуур байгаа юм. Үүнийгээ тэд янз бүрийн учир шалтгаанаар тайлбарлаж байна. Ийм шалтгааны нэг нь Дисней “Finding Nemo”,”Toy Story” зэрэг хүүхэлдэйн киног бүтээхэд оролцсон Pixar компаниас харилцаагаа тасалсан явдал ажээ. Дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх үеийн эрх мэдлийн хуваарилалтаас болоод хоёр компанийн удирдлагууд, тухайлбал Дисней компанийн захирал Микаел Аснер, Пиксар компанийн захирал Стив Жобс нарын хооронд багагүй хэрүүл маргаан гарсан юм. Пиксар байхгүй бол Диснейн ирээдүй бүрэн төгс байж хараахан чадахгүй. Диснейн кинонуудын хувьд уламжлал болсон амьтай бүхэн цэцэглэж, ая дууны түрлэг цуурайтдаг хаврын урь оруулахгүй бол энэ компани ойрын ирээдүйд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн намагт улам лав шигдэх болно. Гэлээ гэхдээ компани дэлхийн хамгийн хүндтэй хэдэн арван брэндийн тоонд багтсан хэвээр байгаа юм. Энэ компани ирмүүн хөгжлийнхээ барьцаа болжээ хэмээн хэн нэгэн үзэж байгаа бол ихээхэн эндүүрч буй хэрэг. Учир нь бүхий л ХХ зууны туршид гагцхүү Дисней кино урлагт төдийгүй бас хүүхэд багачуулд зориулсан хөгжөөнт үзүүлбэрт чанарын өөрчлөлт хийх хариуцлагыг хүлээсээр ирсэн билээ. Уг брэнд энэ салбарын цорын ганц анхдагч болсон юм. 8.Samsung: $50.4B Өмнөд Солонгосын алдарт "Samsung" брэндийн гар утаснууд нь уян хатан чанар, түргэн шуурхай үйлдэл болоод үзэмж зэргээрээ ялгарч чаддаг билээ. 1969 онд байгуулагдсан тус компани нь өдгөө 235,000 ажилтантай бөгөөд "Samsung Group", "Shinsegae Group", "CJ Goup" болон "Hansol Group" хэмээн 4 группд хуваагддаг юм. Жил ирэх тусам гар утаснуудаа илүү шинэлэг, дээд түвшинд аваачдаг бөгөөд үйлдвэрлэл, худалдаа зэргээрээ дэлхий нийтийг тэргүүлдэг билээ.  9.Louis Vuitton: $47.2B Францын алдартай брэнд болох "LV"-г мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн брэндүүдийн жагсаалтыг байнга тэргүүлэх болсон бөгөөд хамгийн үнэтэй цүнх нь 10.000 доллараар үнэлэгдсэн байна. Хэрэглэгчдийн зүгээс "LV" үнэндээ тохирсон чанартай бүтээгдэхүүн борлуулдаг хэмээн өндөр сэтгэгдэлтэй байдаг ажээ. 10.McDonald’s: $46.1B Дэлхий нийтийг байлдан дагуулсан стратеги боловсруулж, түүнийгээ гайхамшигтай амжилттай зохион байгуулж болохын сонгодог жишээ бол яах аргагүй МакДональдс. Энгийн нэгэн шарсан зайдсыг талхан завсар хавчуулаад, шарсан төмстэй зарахыг хэн ч хийж чадна. Тэр тусмаа МакДональдсын санааг хулгайлаад бизнес хийчихвэл бүр амархан. Гэтэл өнөөг хүртэл олон жилийн туршид Мак зах зээлээ хамгаалж чадаад зогсохгүй түргэн хоолны үйлчилгээний бизнесийг дэлхий даяар лавшруулан атгасаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна