УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлалаа

Админ
2021/01/26

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайдад удаа дараа хүсэлт гаргаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж эхлэв. Түүнийг парламентын хамгийн хэл амтай, шүүмжлэлтэй нэгэн гэдэг. Тэрээр “Цөөнх болсон ард түмний алдагдсан Оюутолгойн төлөө” ийн өлсгөлөн зарлаж байгаа аж. Засаг солигдож, шинэ Ерөнхий сайд сонгогдоод парламент завгүй байхад “босоо” Ганбаагийн шийдсэн үйлдэл нь өлсгөлөн байв. Сайн дураараа нэгдсэн иргэдийн жагсаал хэр хүчтэйг харсан түүний итгэл эцэст нь ийм зүйлд хүргэжээ. Тэрээр “Барьцаалагдсан улс төрчдийг Монголчуудын төлөө зүтгэдэг болгохын төлөө үндэс хуулиар олгогдсон хуульд байдаг тэмцлийн хэлбэр өлсгөлөнг би сонгож өнөөдөр өлсгөлөнг зарлаж байна. Би дуртай даа өлсгөлөн зарлаагүй. 35-51 нас хүртэл 16 жил бүх доромжлол сонслоо. 400 тэрбум доллар аар монгол хүн бүр байртай болно.Хүн бүр ажилтай, Монголд сургууль,цэцэрлэг бүгд баригдана” гэв. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа Төрийн ордон дотор суулт зарласан. Иргэдийн тайван жагсаалын дүнд тэгэсхийгээд намжсан ч энэ удаад С.Ганбаатар нэмэгдлээ. Түүний өлсгөлөн хэр удаан үргэлжлэх бол.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна