Нэг сая төгрөгийн азтанаар 264 хүн тодорчээ

Админ
2021/01/26

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд  2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдаа хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26.248.898 баримт  хамрагдав. Үүнээс:
  • 30 мянган төгрөгийн азтан – 23.431
  • 100 мянган төгрөгийн азтан – 2362
  • Нэг сая төгрөгийн азтан – 264
  • Гурван сая төгрөгийн азтан – 28
  • Таван сая төгрөгийн азтан – хоёр
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 23058994 байжээ. Ташрамд мэдээлэхэд, НӨАТ-ын сугалааны явцад хийж буй хяналт шалгалтын дүнг Монгол Улсын Шадар сайдад нэгтгэн хүргүүлэх аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна